Хаврын баяр 2007

(Хандив хүсэх нь)

 Монголоос ирсэн оюутнууд голлон, Монгол улс болон монголчууд, бидний соёл, зан заншил, урлагийн нэг хэсгээс япончуудад танилцуулах зорилгоор "Хаврын баяр" хэмээх энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Энэ жил 1 удаагийн бэлтгэл хурлаас Зохион байгуулах хороо байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол, япон хүмүүс хамтран зохион байгуулдаг уг арга хэмжээ маань 1998 онд анх зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ жил 7 дахь удаагаа зохиогдох гэж байна. 2002 оноос Япон дахь Монгол Оюутны Холбоо ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа болно. Та бүхний сайхан сэтгэлийн ач буянаар жилээс жилд баяр маань өргөжин тэлж байгаа учраас зохион байгуулах зардал мөн жилээс жилд өсч ирлээ. Иймд энэхүү баярыг амжилттай зохион явуулахад хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлэхийг албан байгууллага, хувь хүмүүсээс хүсч байна. Хэрвээ та хандив өргөх бол доорх данс руу шилжүүлээрэй.

Түүнчлэн баярын үеэр тараах памфлетэнд сурталчилгаагаа хэвлүүлэх боломжтой юм. Мөн баярын үеэр үйл ажиллагаа явуулахад тань зориулж асар түрээслүүлэх тул сонирхсон байгууллага, хувь хүмүүсийг урьж байна. Үүнээс олох орлогыг мөн л баярыг зохион байгуулах зардалд зориулдаг болно.

Хаврын баяр маань Японд эх орноо сурталчилж, танилцуулах гол зорилготой ч, Японы өнцөг булан бүрт амьдарч буй элэг нэгт монголчууд маань хүсч хүлээдэг, жилдээ ганц удаа энэ баярын үеэр цугладаг билээ. Бидний энэхүү арга хэмжээгээр Япон, Монголын иргэдийн хооронд гүн гүнзгий харилцаа тогтон, хоёр улсын найрамдалд чухал нөлөө үзүүлж байгаа нь дамжиггүй билээ. Иймээс бидний баярыг ивээн тэтгэхийг туйлаас хүсч хүндэтгэн ёслов.

 Хаврын баяр 2007-г Зохион Байгуулах Хорооны Тэргүүн Б.Мөнхтуг
(Япон дахь Монгол Оюутны Холбооны Тэргүүн,Чиба Их Сургууль, Хууль, эдийн засгийн тэнхим)
Харилцах хаяг: mongoltug@ gmail.com

Хандив, сурталчилгааны төлбөр шилжүүлэх бол:

Хаврын баярын данс: Tokyo Mitsubishi UFJ Bank, Koganei Branch (223)
Account Number: ordinary 1010567


 

 

Нүүр хуудас   •   Баярын тухай   •   Бүтэц   •   Холбоо барих   •   Программ   •   Календарь
© 2006 ХАВРЫН БАЯР   Webmaster Х.Зоригт.