Баяр зохион байгуулахад өөрийн биеэр оролцоно уу

 Олон хүний дэмжлэг туслалцаа, хүч хөдөлмөрийн үр шимээр Хаврын баяр маань жилээс жилд өргөжин тэлж ирлээ. Иймээс баярын бэлтгэл ажилд шаардагдах хүн хүч дутагдалтай болж, ганц хүн хэд хэдэн хүний ажлыг нугалж байна. Сайхан сэтгэл гарган, япон монгол хүмүүстэй хамтран ажиллангаа Япон дахь баяраа хамгийн өргөн дэлгэр тэмдэглэхийг хүсвэл бидэнд хандаарай.

Та бидэнд туслахаар шийдсэн бол өөрийн сонирхсон хэсэгт орж ажиллах боломжтой. Өөрөөр хэлбэл, бүх хэсэг маань хүн хүчээр дутагдаж байгаа юм. Ялангуяа баярын талбай дээр ажиллах, цэвэрлэгээ, харуул хамгаалалт, зохицуулалт болон баярын бусад бэлтгэл ажилд оролцох боломжтой. Та бүхнийг хүлээж байна.

 

Баярын үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлт, асуулт байвал

Зохион байгуулах хорооны harumatsuri-owner@yahoogroups.jp

ЗБХ-ны тэргүүн Б.Мөнхтугийн (mongoltug@ gmail.com*Спамаас хамгаалахын тулд @ тэмдгийн ард зай авсан болно

Ажлын албаны дарга Марүока Коо-ичигийн (maruoka@ whi.m-net.ne.jp*Спамаас хамгаалахын тулд @ тэмдгийн ард зай авсан болно

хаягуудын аль нэгээр хандаарай.

 

 

Нүүр хуудас      Баярын тухай     Бүтэц      Холбоо барих      Программ      Календарь
© 2006 ХАВРЫН БАЯР   Webmaster Х.Зоригт.