ХАВРЫН БАЯРЫН ТАЛААРХ ШИНЭ МЭДЭЭ, МЭДЭЭЛЛҮҮД:



ЗАP !! Хаврын Баяр 2008-ын хамт олондоо


  Хаврын Баяр 2008 маань та бүхний маань хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн ачаар амжилттай болж өнгөрлөө. Энэ жил хоёр өдрийн турш нийт 300 гаруй оюутан залуус, Япон болон Монгол сайн дурын хүмүүс зохион байгуулах ажилд гар бие оролцлоо. Жил жилийн Хаврын Баяр маань хүрээгээ тэлж байгаагийн бодит жишээ энэ юм болов уу.   Баярын өдрүүдэд тухтай баярлаж чадаагүй, найз нөхөдтэйгээ уулзаагүй, эсвэл бие биентэйгээ танилцаж амжаагүй гэх мэт бага зэрэг гомдоллох зүйл байсан биз. Гэвч Хаврын Баяраа дуусгаад, "Би энэ баярыг зохион байгуулалцсан шүү" гэж бодох, хэлж ярих шиг сайхан зүйл үгүй билээ.   Гэлээ гээд оройтоогүй шүү !! Өмнө нь амласан ёсоор Хаврын Баяр 2008-ыг Зохион Байгуулах Хорооноос баярыг зохион байгуулахад гар бие оролцсон нийт хүмүүстээ зориулж бяцх...
[унших......]


Киви Японд


Сүүлийн үед хүчээ авч байгаа охидын "Киви" хамтлаг Япон Улсын Токио хотод бие даасан тоглолтоо хийх гэж байна. Япон дахь Монгол Оюутны Холбоо, Монгол, Японы сайн дурын хүмүүс хамтран зохион байгуулдаг Монголыг сурталчлах арга хэмжээ "Хаврын баяр"-т оролцож та бидэнд эх нутгаасаа тээн ирсэн ая дууны эгшгэн цэнхэр хадгаа өргөн барина Тоглолт: 2008 оны 5сарын 5-ны өдөр 19:00 цагаас Нэрима дүүргийн Соёлын төвийн Бага танхимд болно. Холбоо барих: kiwi2008mgl@ gmail.com (Спамаас хамгаалахын тулд @ тэмдгийн ард зай авав. ) Хамтлагийн талаарх мэдээллийг http://kiwi-in-japan2008.blogspot.com/  хаягаар орж,авч болно. Утас: 080-5335-1028 аю, 090-9146-4899 софтбанк 080-5077-8486 софтбанк гэсэн утсаар дэлгэрэнгүй мэдээллийг лавлаж асуугаарай. ...
[унших......]


Оюутны холбоо


Одоогоос хорин зургаан жилийн өмнө тэртээх 1982 онд тухайн үеийн социалист системтэй, хөрөнгөт ертөнцөд хаалттай БНМАУ-аас(хуучнаар) анхны хэсэг оюутан Япон улсад суралцахаар ирж байлаа. Тэдний дотор одоогийн Монгол улсаас Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд . Жигжид гуай багтан ирж Японд суралцагч, төгсөгч гэх нэгэн бүлэг хүмүүсийн эхлэлийг тавьж байжээ. Тэгвэл онц цаг улирсаар суралцагч оюутны тоо ч өсөн нэмэгдсээр өдгөө нэгэн мянга гэх тоог даваад байна. Дээд боловсрол, мэргэжлийн сургууль, магистар, доктор гэх боловсролын бүх шат дамжлаганд, эх орондоо хэрэг болох тулгуур болон туслах олон салбарт суралцаж байна. 1996 онд хэсэг оюутан залуус санаа нэгдэн зохион байгуулалтанд орж Япон дахь Монгол Оюутны Холбоо(ЯМОХ) гэдэг байгууллагыг өлгийдөж авснаар, өдгөө тэр нь ...
[унших......]


"Хаврын баяр" Зохион байгуулагдаж эхэлсний 10 жилийн ой


1998 оноос Японд Монголыг сурталчлах, япон монгол хүмүүсийн найрамдалт харилцааг дэмжих зорилгоор анх зохиогдох болсон "Хаврын баяр" арга хэмжээ/наадам/ маань өдийг хүртэл нийт найман удаа зохиогдсон бөгөөд 2008 онд ес дэх удаагаа зохиогдохоор болоод байгаа билээ. Он цаг улирах жамаар "Хаврын баяр" зохиоогдох болсноос хойш хэдийн арван жил өнгөрчээ. Арван хаврыг Японд байгаа Монголчуудынхаа хамтаар угтаж байгаа Хаврын баяр маань арван хавар биднийг нэгтгэж, цуглуулж чадсан, хүсэн хүлээдэг Монгол наадам болтлоо өргөжөөд байгаа билээ. Дэнж ногоорч дэлхий дэлэгнэх цагаар Дэргэд хурга ишиг тонгочин сэтгэл юуг баясгах Хот газрын ганган хүүхнүүдийн дэгжин алхаатай хамт Эх оронд минь айлчлан ирэх хавар цаг              Тэр л Монгол хаврыг маань бидэнд санагдууладаг, түү...
[унших......]


Японд байгаа Монголчууддаа


"Хаврын баяр-2008" бэлтгэл ажил эхлээд гурван сар болж байна. Энэ хугацаанд оюутнууд болон япончууд маань нэлээд ажлыг амжуулаад байгаа билээ. Мэдээж хүн хүчний дутагдал болон оюутнууд маань зав чөлөө муутай байснаас/шалгалт шүүлэг таараад/ шалтгаалаад бэлтгэл зарим нэг талаар удаашралтай байна. Хуучин зохион байгуулж байсан оюутнуудтайгаа шинэ оюутнууд уулзан, тэднийхээ туршлагаас судлан, өөрсдийн хийж буй "Наадам"-ын учир холбогдлыг сайтар ухаарсан. Мэдээж энэ хэмжээний том арга хэмжээг зохион байгуулахад цөөхөн хэдхэн оюутан, япон хүмүүсийн хүч дутах нь ойлгомжтой. Иймд найз нөхдөө түшиглэн тэднээрээ дамжуулан эх орноо хамтдаа сурталчлая гэж байгаа билээ. Нэгэн зүйлийг хэлэхэд жирийн Япон хүмүүс, японы сайн дурын байгууллагынхан Монголыг сурталчлах энэхүү баярт маань өөрсдийн чадах ...
[унших......]


Бид Хаврын Баяр 2008-г дэмжиж байна !!


Хаврын Баяр 2008 маань зохион байгуулагдахад ердөө хоёрхон сар үлдлээ. Энэ бичлэгийг уншиж буй хүн болгоныг Хаврын Баяртаа оролцоорой, хамтдаа бүтээцгээе хэмээн уриалмаар байна. Биднийг маш олон Монгол болон Япон иргэд, оюутан залуус дэмждэгээс гадна алдартай жүжигчид ч гэсэн доорх видео бичлэгээр дамжуулан дэмжиж байгаагаа илэрхийлсэн билээ. Энэ жилийн 1 сард Гинзад тавигдсан "Чингис Хаан" жүжгийн гол дүрүүдийн жүжигчид болох Хира Такэхиро, Вакабаяаши Гоо, Эноки Така-Аки, Харүна Юри, Ибүки Горо, Шижо үи, Кацүно Канаэ нарын мэндчилгээг та бүхэнд толилуулъя. 1. Хира Такэхиро 平 岳大 (ひら たけひろ)    Дүр: Чингис Хаан  ジンギスカン役 2. Вакабаяаши Гоо 若林 豪 (わかばやし ごう)   Дүр: Зэв   ジュベ役 3. Эноки Така-Аки 榎木 孝明 (えのき たかあき)   Дүр: Жамуха  ジャ カ役 4. Харүна Ю...
[унших......]


"Хаврын баяр-2008"-ын Сурталчилгааны хуудас


"Хаврын баяр-2008"-ыг сурталчлах хүрээнд тараагдах "тараах хуудас" бэлэн боллоо. Олон хүний хүч хөдөлмөр, ур ухаан оролцсон болохоор их сайхан хуудас боллоо. Яг л бүхнийг урин даллах мэт Монгол эр мориндоо мордож, наадмын зүг зорин айсуй. Ийм дүр зургийг энэ удаагийн тараах хуудсаараа үзүүлж, эх орноо сурталчилан таниулахыг зорьж байгаа бидний хэдэн оюутны хүсэл зоригийг илтгэх. Энэхүү хуудсыг хийхэд бидэнд өөрийн хүч чармайлтыг гарган тусалсан Японы Чиба Их Сургуулийн Түүхийн гуравдугаар ангийн оюутан афаэл Мизаэл Дэ Оливерад талархаж байгаагаа илэрхийлж байна. Хэдийгээр Монголын тухай сайн мэдэхгүй гадаад хүн ч гэсэн эх орныг маань сурталчлах энэхүү арга хэмжээнд маань өөрийн бололцоогоор тусалж, бидэнд нэг том ажлыг маань нугалж өгсөн юм. Мөн энэхүү тараах хуудсыг хийхэд ашиглагд...
[унших......]


Хаврын баяр2007


  "Хаврын баяр-2007"-ын үеэр татсан сүүдэрнүүд. Энэ үед болж байсан бүхийл арга хэмжээнэс тусгасан ЗБХ-ны гишүүн, зурагчны дарсан зураг бөлгөө....
[унших......]


Сайн байцгаана уу?


Өнтэй сайхан өвөлжиж байна уу? Ирэх хаврын цэцэг дэлбээлэх цаг ойртож, шинэ бүхэн ертөнцийг сэргээх мөч хаяанд ирээд байна. Удахгүй хаврын тэргүүн сарын шинийн нэгэн болж, хүн малын зоо тэнийх цаг ирнэ гэхээр сэтгэл гэгэлзээд, тэр урин дулаан хавар цагийг мөрөөдөн сууна. Өвлийн улирлын төгсгөл энэ л мөч оюутан бидний хувьд шалгалт шүүлэг гээд завгүй байдаг үе билээ. Гэлээ ч Японд суралцагч Монгол оюутнууд жил бүр уламжлал болон зохиож ирсэн Монгол орноо Японы ард түмэнд сурталчилж, танилцуулдаг "Хаврын баяр"-ын маань бэлтгэл ажил хэдийн эхлээд явж байна. Энэ удаа "Хаврын баяр-2008"-ыг урьдын адил Япон дахь Монгол Оюутны Холбоо(ЯМОХ) голлон зохиож байгаа бөгөөд Монголд элэгтэй Япон хүмүүс ч сэтгэл харамгүй тусалж, өөрсдийн нийгмээс олж авсан туршлагаасаа бидэнтэй хуваалцан зааж, зөвлөж б...
[унших......]


Нийт бичлэг: 9, Нийт хуудас: 1