ЗАP !! Хаврын Баяр 2008-ын хамт олондоо

投稿日付: 2008-05-15

  Хаврын Баяр 2008 маань та бүхний маань хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн ачаар амжилттай болж өнгөрлөө. Энэ жил хоёр өдрийн турш нийт 300 гаруй оюутан залуус, Япон болон Монгол сайн дурын хүмүүс зохион байгуулах ажилд гар бие оролцлоо. Жил жилийн Хаврын Баяр маань хүрээгээ тэлж байгаагийн бодит жишээ энэ юм болов уу.

  Баярын өдрүүдэд тухтай баярлаж чадаагүй, найз нөхөдтэйгээ уулзаагүй, эсвэл бие биентэйгээ танилцаж амжаагүй гэх мэт бага зэрэг гомдоллох зүйл байсан биз. Гэвч Хаврын Баяраа дуусгаад, "Би энэ баярыг зохион байгуулалцсан шүү" гэж бодох, хэлж ярих шиг сайхан зүйл үгүй билээ.

  Гэлээ гээд оройтоогүй шүү !! Өмнө нь амласан ёсоор Хаврын Баяр 2008-ыг Зохион Байгуулах Хорооноос баярыг зохион байгуулахад гар бие оролцсон нийт хүмүүстээ зориулж бяцхан хүлээн авалтыг зохион байгуулах гэж байна.

 Өдөр: 2008 оны 5-р сарын 16-ны Баасан гараг

   Газар: Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайдын Яам, хүлээн авалтын танхим

   TAX: 500 иен (Оюутнууд үнэгүй)

   Үүнийг харсан бүх залуус Хаврын Баяр 2008-д гар бие оролцсон найз нөхдөдөө ч дуулгаарай!!  Нэг орой хамтдаа цуглаад Хаврын Баяр 2008-ынхаа алжаалыг тайлцгаая.

    Холбоо барих хаяг:  Г. Золзаяа g.zolzaya@gmail.com