Газарч

Тоокёо хот, Нэрима дүүрэг, Хикаригаока цэцэрлэгт хүрээлэн, Кэяки талбай

(То-эй метро, Ооэдо шугам, "Хикаригаока" өртөөнөөс 5 минут алхана. )

Машины зогсоол байхгүй тул машинаар ирэхгүй байхыг хүсч байна.


Хаврын баяр нь Японд суралцагч Монгол оюутнууд болон сайхан сэтгэлт Япончууд, Японд ажиллаж амьдарч байгаа монголчууд гэх мэт олон олон хүмүүсийн сэтгэл зүрх, хөлс хүчээр бүтдэг билээ. Энэхүү баярыг зохиоход гүн туслалцаа үзүүлж байдаг нийт хүмүүс, хандивлагчид болон Монгол улсаас Япон Улсад сууж байгаа Элчин сайдын яамныхандаа талархсанаа илэрхийлье.


Баярын үеэрх арга хэмжээний танилцуулга

1. Өөрийн биеэр  оролцож болох арга хэмжээнүүд

※Гэр барих булан

Монгол гэрийг хамтын хүчээр барих.  Хаврын баярыг зохион байгуулах хорооны гишүүний заавраар бүгдээр хөдөлж хамтдаа нэгэн гэрийг барьж, Япон Монголчуудын найрамдалт харьцаанд нэгэн чухал алхамыг өөрсдийн зүгээс илгээе.

※Сүүтэй цай чанах, түүнийг амтлах

Барьсан Монгол гэртээ галаа өрдөн сүүтэй цайгаа чанаж түүнийгээ бүгдээрээ амтлах сайхан боломж. Нэгэн Япон эмээ, Монгол оюутны хамтаар сайхан цай чанаж та бидэнд амтлуулах тул тэсэн ядан хүлээж байгаарай.

※Монгол Бөх барилдаж үзэцгээе

Монгол хүүхдүүд хар багаасаа дээлээ урагдтал барилдаж өссөн байдаг. Тэгвэл энэ удаа хаврын баярын бөхийн торгон ногоон дэвжээн дээр хүүхэд багачуудыгаа бөх барилдаж үзүүлэх, бас тэдэндээ сонирхолтой яриа хийж өгөх.

※Монгол дээл өмсөж үзэх булан

Монгол үндэсний хувцас болох дээлийг та бүхэндээ үнэ төлбөргүйгээр өмсөж үзэх боломжийг олгож байна. Өнгө алаглах дээлнээс өөртөө зохихыг нь өмсөж үзээд байждээ. Таалалд тань нийцүүлэхээр зохион байгуулагчид маань хичээн бэлдэж байгаа шүү. Хүрэлцэн ирэхийг тань хүлээж байгаа шүү тэгээд.



 


2. Монгол бөхийн барилдаан

Хаврын баярын наадмын талбайн зүлэг ногоон дэвжээг эзэгнэнхэн, хүчит бөхчүүд хан гарьдын дэвэлтээр дэвж, харцага шонхорын дайралтаар өрсөлдөж, хүчийг үзэн барилдаж хурсан олныг цэнгүүлэхээр бэлтгэлдээ гараад байгаа байх. Холын эх орноос минь ч хүчит эрчүүд маань ирэх нь дамжиггүй. Тиймээс л Монгол бөх маань сонирхолтой болдог байх.
Тэрнийг нь хүчит хоёр аварга Асашёрюү, Хакүхо нараас эхлээд бүх л сүмочид маань дэмждэг байх.


 3. Бидний "Үзэсгэлэн" булан

"Бидний хайрлах зүйл" сэдэвт зургийн уралдаан, үзэсгэлэн

"Бидний хайрлах зүйл" сэдэвт Монгол-Япон бага сургуулийн хүүхэд багачуудын дунд зарласан зургийн уралдаан. Түүнд ирүүлсэн бүтээлүүдийн үзэсгэлэнг хаврын баярын талбай дээр ирж үзэж сонирхож болно. Хүүхэд багачуудын нүдэнд хорвоо ямар өнгөтэй харагддагийг энэ зургийн уралдаан, түүнд ирүүлсэн бүтээлүүд тодхон харуулах байх.
※ "Монгол орон" фото зургийн үзэсгэлэн
Зурагчин Ш. Тэцүро гэдэг Япон залуу Монгол орны өнцөг булан бүрээр явж, эх орны маань онгон байгаль, хүн ардын амьдрал, хөдөөгийн малчдын байдал зэргийг өөрийн дурандаа буулгаад авчээ. Тэр л нөр их хөдөлмөрийнхөө үр дүнг хаврын баяр дээр "Хайран юм!! Малчин ахуйгаас суралцая" гэсэн баярын маань сэдэвтэй холбогдуулан гаргаж тавихаар болов. Бас л үзүүштэй л юм.


4.Монгол ын тухай ярилцах, Монгол тоглоом тоглох булан

※ "Монгол мэдлэг2008"

 Монголч эрдэмтэд болон монгол залуусын "Хайран юм!! Малчин ахуйгаас суралцая" сэдэвт илтгэл, панэл ашигласан харилцан ярилцлага явагдана. Хаврын баярт зочлон ирэх та үргэлж  дуу хөгжим, тоглоом наадгай, хоол ундны асараар явалгүй бас цөөн минут ч гэсэн нэгийг бодож хоёрыг сэтгэх боломж олдох байх.


 

※ Хэрэглэсэн зураг нь төсөөлөл гаргасан төдий зүйл болохыг анхаарна уу.


Монгол бичиг, бүтээлүүдийн булан
Кирилл үсгийг өдөр тутмын хэрэгцээнд хэрэглэж байгаа боловч, та бид эртнээс уламжлагдан ирсэн уйгаржин монгол бичгээ мартаж үл болно. Гэрийн дотор үзүүлэн болгон тавигдах хуучин Монгол бичгээ харан, өөрсдийн нэрээ ч бийрээр бичээд авцгаая !
 

Монгол тоглоомын булан

Уудам хээр талд амьдардаг хүүхдүүд ямар тоглоомоор тоглодог юм бол? Монголын өвөрмөц тоглоом болох Шагай -гаас эхлээд Монгол тоглоомыг тоглож үзэх булан

               

Монголын талаарх мэдлэгийн - Тамгатай уралдаант таавар

Баярын үеэр булан бүрд Монголтой холбогдолтой сонирхолтой асуултууд болон тамга тавигдах болно. Баярыг сонирхонгоо асуултуудад хариулан, хүлээн авах дээр тараах цаасыг тамгалж явна. Бүх хариулт зөв байвал аз дайрч шагнал авах ч юм билүү ! Монголын талаар санаанд оромгүй шинэ зүйлсийг мэдэж авцгаая !

"Clay art" буюу баримлаар түлхүүрний оосор болон соронз хийх

 Хэзээ: 5-р сарын 4-ны өдөр 12:30~16:30

 Төлбөр: нэг хүн 300 иен (материалын үнэ)

 Хаврын баярт ирснийх өөрийн гэсэн бүтээлтэй болоод харихгүй биз? Clay Art буюу баримлын урлагийн мэргэжлийн уран бүтээлчид ирж зааж өгөх бөгөөд та өөрийн хийсэн соронз болон түлхүүрний оосроо гэртээ шарах шүүгээ(духовка)-нд хийж бэлэн болгох хэрэгтэй.  Энэхүү зааврыг ч гэсэн тухайн өдөр тараах болно. Зөвхөн 4-ний өдөр л явагдана гэдгийг мартуузай. Өргөнөөр оролцоорой.