|
Амархан сайн байцгаана уу
![]() Урьхан хавар айлчлан ирж усны шувууд Монгол нутгийг минь зорих цаг дөхөж байна. Оюутан бидний хувьд ч ирэх улирал зохион байгуулах “Хаврын баяр”-таа бэлдэн шинэ улирлыг сэтгэл догдлон хүлээж байна. “Хаврын баяр 2009”-ын цахим хуудсанд тавтай морилно уу!! Хаврын баяр гэдэг нь Япон улсад суралцаж буй Монгол оюутнууд цөм болон, Япон улсын иргэдэд Монгол хэл, ёс заншил, түүх, урлаг соёлоо танилцуулдаг баяр билээ. Олон найз нөхөд болон япончуудын тус дэмжлэгтэйгээр баяраа зохион байгуулж, цагийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэх нь “Хаврын баяр”-ын нэгэн зорилго юм. Энэ баяр нь Япон оронд зохион байгуулагддаг Монголыг танилцуулах хамгийн том баяр юм... |
"Хаврын баяр-2009" ЗБХ-ны талархал Японы олон нийтийн амралтын өдрүүд болох "Алтан долоо хоног" үеэр буюу 2009 оны 5 сарын 3,4-нд Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд "Хаврын баяр-2009" наадам маань амжилттай зохион байгуулагдаж өндөрлөөд байна. Хаврын налгар сайхан өдөр, тэнгэрт бөртийх ч үүлгүй цэлмэг. Яг л эх орныг маань санагдуулах аж. Энэ өдрүүдэд эх орноо сурталчлах наадам маань "Таны мэдэхгүй Монгол?! Монголыг танин мэдэхүйн аялал" сэдвийн доор Японд суралцагч оюутан залуусын нөр их хүчин чармайлт, сайхан сэтгэлт Япон түншүүдийн маань оролцоотойгоор хоёр хоног нижгэр зохион байгуулагдлаа. |
| "Хаврын баяр-2009" -т Хандив өгсөн нийт хандивлагчиддаа талархал илэрхийлье. Хаврын баяр маань эдүгээ олон байгууллага, хувь хүний дэмжлэг, гар биеийн оролцоотойгоор 10 жил амжилттай зохион байгуулагдаж, |
Хаврын баярын талбайд асар түрээслэх
Асар түрээслэгчдийг бүртгэж дууссан "Хаврын баяр-2009"-ийн талбайд өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлах, баяраар амтат хоол хийж олонд үйлчлэх хүмүүсийг бид бүртгэж байсан билээ. Энэхүү асар түрээслэгчдийг бүртгэх хугацаа маань өнгөрсөн 3 сарын 31-нд дууссан болохыг мэдэгдэж байна. Жил болгон "Хаврын баяр"-аар сонирхсон хувь хүн, байгууллагуудад баярын талбайд асар түрээслүүлдэг билээ. |
|
Тайзны үзүүлбэрт оролцохыг урьж байна
Хаврын баярт оролцох хүсэлтэй, өөрийнхөө чадварыг олонд сонирхуулж тайзан дээр ямар нэгэн зүйл хийх хүсэлтэй хүмүүсийг бүртгэж байсан билээ. Тэрхүү бүртгэл маань өнгөрсөн 3 сарын 16-ны өдрөөр дуусгавар болсон. Энэ жилийн хаврын баярт тайзны үзүүлбэрт оролцох сонирхолтой хүмүүс бидэнд хандана уу. Тайзан дээр урьдын адил ардын дуу хөгжим, рок поп, загвар үзүүлбэр гэх мэт ажиллагаа явуулахаар төлөвлөөд байна. Энэ жил тайзан дээр ийм зүйлийг хиймээр байсан гэсэн хүн байвал бидэнтэй заавал холбогдоорой... |
Фото зургийн уралдаан өндөрлөв
"Хаврын баяр 2009" -ийн үеэр зохиогдох арга хэмжээний маань нэг нь “Зөвхөн таны” мэддэг монголын агуу хүн, “Зөвхөн таны” харсан монголын ховор дүр зураг, “зөвхөн та” л мэдэрсэн монголын сонин зүйлсийг тусгасан фото зургийн уралдаан байсан билээ. Энэхүү уралдаан маань өнөөдрөөр дуусгавар болж дүнгээ гаргаад байгаа билээ. Шагнал гардуулах ёслол Хаврын баяраар болно.
"Хаврын баяр 2009" маань 2009 оны 5 сарын 3,4-нд Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна. Энэ жилийн “Хаврын баяр 2009” нь “Таны мэдэхгүй Монгол?!Монголыг нээж илрүүлэх аялал” гэсэн үндсэн сэдвийн доор зохион байгуулагдахаар болсон.
|



.jpg)
.jpg)