Сайн байцгаана уу оютан залуусаа.
Энэ жилийн "Хаврын Баяр 2010" маань 2 өдрийн турш инээд хөөр, зугаа цэнгэл, 
мартагдашгүй сайхан дурсамжуудаар дүүрэн амжилттай болж өндөрлөлөө. 
Хаврын баярт ирж туслалцсан, олон сайхан арга хэмжээг зохион байгуулсан
сэнпай коохай, ах эгч, үеийн залуус, найз нөхөддөө "Хаврын Баяр 2010"-ыг 
зохион байгуулах хорооны зүгээс баярлаж талархсанаа илэрхийлье.
Ингээд хүч чадал, сэтгэл зүрхнээсээ "Хаврын Баяр 2010"-ынхаа төлөө зүтгэж,
ирж туслалцсан нийт хүмүүсээ "Хаврын Баяр 2010"-ын хүлээн авалт (үчиаге)-нд ирэхийг уриж байна.
Хүлээн авалтын үеэр "Хаврын Баяр 2010"-ын стафын T-shirt-ийг тараах болно. 
Хүрэлцэн ирж өнгөлөг сайхан T-shirt-оо авцгаана уу.
Хүлээн авалтын цаг, болох газар:
5сарын 15ны 16цаг
Монголын Элчин Сайдын Яамны Хурлын танхим
Хураамж: 500 уен. (Оюутан үнэгүй)
Хэрхэн бүртгүүлэх: 5-р сарын 14-ны дотор ntsogsag@gmail.com хаягаар
1. Нэр
2. Сургууль 
3. Oролцсoн, туслалсан арга хэмжээ
4. Мэйл хаяг
5. Холбогдох утасны дугаараа ирүүлнэ үү.
Хүндэтгэсэн
Хаврын Баяр 2010"-ын Зохион Байгуулах Хороо

 Хаврын  баяр 2010 наадам 5 сарын 2, 3-нд Сайхан болж өнгөрлөө. Зохион байгуулахад тусалсан бүх хувь хүн, албан байгууллага, хамт олон болон баярын өдрүүдэд зочилсон нийт үзэгчиддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Дараа жилийн хаврын баяраар дахин уулзацгаая.

Сайн  байцгаана уу?

  Та  бүхэн сайхан өвөлжиж байна уу?
   Хавар таривал намар хураана гэдэг. Малчид хаваржаагаа босгож,                
 
тариаланчид  тариагаа тарьдаг энэ л хавар  цаг. Эх дэлхий үр шимээрээ
  тэтгэж хаврын анхны цэцэгс дэлбээлэн бидний нүдийг
  баясгаж амьдралын эргэлтийн  эхлэл цэг болдог энэ л хаврыг бид сэтгэл
  догдлон хүлээдэг билээ.

   Оюутан  бидний хувьд хавар цагийг хүлээдэг бас нэг шалтгаан бий.
  Тэр бол  яахын аргагүй Хаврын баяр. Xаврын баяр нь 1998 оноос анх
  Монгол орны түүх, соёл, зан заншлыг Япончуудад танилцуулах,
  сурталчлах улмаар Япон Монгол хоёр улсы
н харилцааг сайжруулах, Япон
  улс
т ажиллаж амьдарч, сурч байгаа Монголчуудын баяр наадам болон жил бүр уламжлагдан зохион байгуулагдсаар ирсэн билээ.
   Энэхүү  баярын маань ерөнхий зохион байгуулагчаар  Япон дахь Монгол Оюутны Холбоо (ЯМОХ) ажилладаг бөгөөд багаас их болж, нимгэнээс зузаан болдог гэдэгчлэн жилээс жилд хамрах хүрээ нь өргөжин тэлсээр байна. 11 дэх удаагийн Хаврын баяр маань “Хөх тэнгэрийн оронд 20 жил салхилсан салхи...” сэдвийн дор 2010 оны 5 дугаар сарын 2, 3-нд Токио хот, Нэрима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдахаар болоод байна.
   Энэхүү сэдвийг сонгох болсон нь хоёр том шалтгаантай. Нэгд, дэлхий нийт Монгол орныг Чингис хаан, нум сум агссан морьтон баатрууд, талын малчид, уртын дуу, хөөмий, морин хуураар илүүтэй мэддэг бөгөөд одоо ч монголчууд тал нутагтаа нүүдэллэн амьдран суугаа гэх төсөөлөлтэй хүмүүс олонтой. Монгол оронд “АРДЧИЛАЛ” гэх салхи салхилсан 20 жилийн түүх, дэлхий нийтийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхахыг хичээж байгаа орчин цагийн Монгол орны бодит төрхийг танилцуулахыг зорьсон бөлгөө.
   Хоёрт, Монгол түмэн мөнх хөх тэнгэртээ залбиран, цайныхаа дээжийг өргөн, сүслэн биширч ирсэн өнө эртний уламжлалт ёс буй билээ. “Дэлхийд хаа ч үгүй цэлмэг хөх тэнгэр манай оронд бий” хэмээн бардамнанхан өгүүлж байсан цаг ч саяхан... Гэвч өнөөдөр улсын маань нийслэл Улаанбаатар хотын тэнгэр, өвлийн улиралд ямар болоод байгааг энд дурдах нь илүүц биз ээ. Үүгээр бид Улаанбаатар хотын агаарын бохирдол төдийгүй, монгол орны байгаль орчны бохирдлын тухай асуудлыг хөндөж, түүний төлөө цаашдаа багахан ч гэсэн хувь нэмэр оруулахыг зорьсоны илрэл юм.
   Хаврын  баярыг зохион явуулахтай холбогдуулан оюутнууд болон Монгол-Японы сайн дурын гишүүд маань хамтран нэгдэж харилцан итгэлцлийн үндсэн дээр “Хаврын  баяр гэр бүл” гэсэн томоохон гэр  бүлийг бий болгоод байгаа билээ. Энэхүү боломжийг ашиглан нийт хамтран  ажиллагсад, тулслалцаа үзүүлсэн бүх  хувь хүмүүс, албан байгууллага, групп (холбоо хамт олонд сэтгэлийн гүнээс  талархаж байгааг минь хүлээн авна уу.

Та бүхнийг 2010 оны 5 дугаар сарын 2,3-нд хүлээж байна шүү.

“Хаврын баяр 2010”-д тавтай морилоорой.


"Хаврын баяр 2010" Зохион байгуулах хорооны дарга

Япон дахь Монгол Оюутны Холбооны тэргүүн 

А. Дөлгөөн